Хэрэглэгчтэй холбоотой заавар, зөвлөмжүүд
Системд шинээр бүртгүүлэх
Шинээр бүртгүүлэх
- Системийн үндсэн дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Нэвтрэх товчийг дарна.
- Бүртгүүлэх гэсэн товчийг дарна.
Хэрэглэгчийн мэдээлэл оруулах (* тэмдэглэгээтэй мэдээллийг заавал оруулна)
- Системд нэвтрэх хэрэглэгчийн нэрийг оруулна. Хэрэглэгчийн нэр нь зөвхөн A-Z, 0-9 тэмдэгт агуулж латин үсгээр бичигдэнэ. (Жич: цэг, зай авахгүй бичихийг анхаарна уу)
- Утасны дугаараа оруулна.
- И-мэйл хаягийн мэдээллийг оруулах боломжтой.
- Системд нэвтрэх нууц үгийг оруулна.
- Системд нэвтрэх нууц үгийг давтан оруулна.
- Үргэлжлүүлэх товчийг дарна.
Баталгаажуулах кодыг оруулах
- Таны гар утсанд тусгай дугаараас ирсэн баталгаажуулах код буюу 6 оронтой тоог бичнэ.
- Үргэлжлүүлэх товчийг дарснаар таны бүртгэл хийгдэнэ.
*Нэг хэрэглэгч өдөрт хамгийн ихдээ 3 удаа баталгаажуулах код авах эрхтэй байгаа тул эрх нь дуусвал 24 цагийн дараа системд дахин хандах боломжтой.
3.
Таны бүртгэл амжилттай хийгдсэн тул та бүртгүүлсэн Хэрэглэгчийн нэр, нууц үгээр системд нэвтрэн орно.
Системд нэвтрэн орсны дараа та өөрийн хувийн мэдээлэл оруулна. Үүнд:
- Зургийг оруулна.
- Ургийн овгийн мэдээллийг оруулна.
- Овгийн мэдээллийг оруулна.
- Нэрийг оруулна.
- Регистрийн дугаарыг оруулна.
- Уяачийн алдар цолыг сонгож оруулна.
- Амьдарч буй аймаг, сумын мэдээллийг сонгож оруулна.
- Таны өөрийн намтар хэсэгт өөрийн намтраа товч бичиж оруулна.
- Хадгалах товчийг дарснаар таны бүртгэл баталгаажиж, хувийн мэдээлэл амжилттай хадгалагдана.
Системд нэвтрэх заавар
Үндсэн дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Нэвтрэх товчийг дарна.
- Бүртгүүлсэн хэрэглэгчийн нэрээ оруулна.
- Бүртгүүлсэн нууц үгийг оруулна.
- Нэвтрэх товчийг дарснаар системд хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.
- Хэрэв нууц үгээ мартсан бол нууц үг сэргээх товчийг дарж, гар утасны дугаарт тусгай дугаараас ирүүлсэн код буюу 6 оронтой тоог оруулж нууц үгийг шинээр үүсгэж хадгалах боломжтой.
Адууны зүс бүртгэх
- Зүсүүд гэсэн цэсийг сонгоно.
- Зүс гэсэн талбарт өөрийн адууны зүсийг бичнэ. * зүс давхардаж бүртгэхгүй
- Нэмэх гэсэн товчийг дарснаар "Зүсийн нэр" гэсэн жагсаалт харагдана.
- Зүсийн жагсаалтаас засах, устгах үйлдлийг гүйцэтгэж болно.
Тамга бүртгэх
- Тамгууд гэсэн цэсийг сонгоно.
- Тамга нэмэх гэсэн товчийг дарна.
Шинээр тамга бүртгэх
- Тамгын нэрийг оруулна.
- Тамгын төрлийг сонгоно.
- Тамгын зургийг оруулна.
- Нэмэх товчийг дарснаар тамгын мэдээллийг амжилттай бүртгэнэ.
Тамгын мэдээлэл засварлах
- Адууны тамгууд гэсэн хэсэгт бүртгэсэн тамганы жагсаалтууд харагдана. Дээрх жагсаалтад байгаа тамгын мэдээллийг засах, устгах боломжтой.
Адууны мэдээлэл бүртгэх
Адууны мэдээлэл бүртгэх
- Системд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтэрч орсны дараа тамга болон адууны зүсийг бүртгэснээр адуу бүртгэх боломжтой болно. Миний адуу цэсийг сонгоно.
- Адуу бүртгэх товчийг дарна.
- Адууны оноосон нэрийг оруулна.
- Адууны төрсөн огноог сонгоно.
- Өмнө нь бүртгэсэн адууны зүс жагсаалтаас нэгийг сонгоно. * Нэг зүсийг хэдэн ч адуунд ашиглаж болно.
- Адууны насыг сонгоно.
- Өмнө нь бүртгэсэн тамганы жагсаалтаас нэгийг сонгоно.
- Адууны хүйсийг сонгоно.
- Адууны байршиж буй газрыг сонгож оруулна.
- Унаган эзэмшигчтэй эсэхийг тэмдэглэнэ.
- Адууны талаарх нэмэлт тайлбарыг бичиж оруулна.
- Адууны гаргасан амжилтыг Нэр, Огноо гэсэн мэдээллээр бүртгэнэ.
- Хадгалах товчийг дарснаар таны адууны мэдээлэл амжилттай бүртгэгдэнэ.
Адууны мэдээлэл харах, засварлах
- Бүртгэсэн адууны мэдээллийг засварлах боломжтой.
- Адууны зураг оруулах боломжтой.
- Адууны дээд үеийг бүртгэх боломжтой.
- Мөн бүртгэсэн адууны мэдээллийг устгах боломжтой.
Хувийн мэдээлэл засварлах
Системд өөрийн бүртгүүлсэн нэр, нууц үгээр нэвтэрч ороод дэлгэцний баруун дээд буланд байрлах цэсний товч дээр дарна. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулсан цонх харагдана.
- Хувийн мэдээлэл гэсэн сонголтыг сонгоно.
- Хувийн мэдээллээ өөрчлөөд Хадгалах товч дарснаар таны мэдээлэл шинэчлэгдэн хадгалагдах боломжтой.
Адууны зураг оруулах
Зураг оруулах
- Адууны мэдээллээ бүртгэсний дараа та зураг оруулах боломжтой болно. Миний адуу цэсийг сонгоно.
- Зураг оруулах цэс дээр дарна.
- Шинээр оруулах товчийг дарна.
- Зураг оруулах хэсэгт бүртгэсэн адууны 4 талаас авсан зураг, содон шинж тэмдэг бүхий 2 зургийг хуулж оруулна.
- Зургуудийн хэмжээг тохируулж засварлаад Тайрч зургийг жагсаалтад нэмэх товч дарна.
- Сонгогдсон зургууд жагсаалтад орж ирсний дараа Зургуудийг оруулах товчийг дарна.
- Үүний дараа таны адууны зургууд Оруулсан зургууд хэсэгт байрласан байна.
- Жагсаалтаас тухайн зургийг устгах, өөрчлөх боломжтой.
Адууны профайл зураг оруулах
- Адууны оруулсан зургууд гэсэн товч дээр дарахад таны оруулсан зурагнууд харагдана.
- Жагсаалтад буй аль нэг зургийн Адууны зургаар сонгох товчийг дарвал тухайн зураг адууны профайл зураг болгон хадгалагдана.
- Жагсаалтад оруулсан зургийг устгах боломжтой.