Ангилал: Бүсийн наадам

"Монгол Магнай" Монгол адууны үндэсний морин уралдаан

Хаана болох: Хэнтий, Галшир сум 2021-08-06 - 2021-08-08 хооронд 6 цагаас
Наадмын тухай товч

Манай Үндэсний холбооны гол үзэл баримтлал бол Улсын баяр наадам, /улс, аймаг, сум/ бүх түвшинд, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа улсын бүсийн наадамд хурдан морины уралдаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Монгол адуугаараа уралдах, нийт малчин уяачдад тэгш шударга наадах боломжийг бүрдүүлэх, үндэсний уламжлалт соёлын өвөө хамгаалах явдал юм. 

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн “Уяачдын Зөвлөл”-ийн хурлын шийдвэрийн дагуу Ардын Хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Монгол Магнай” анхдугаар Даншиг наадмыг Хэнтий аймаг, Галшар сумын нутаг, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын хүлэг морьдоо сойж байсан Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт 2021 оны 08 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зөвхөн үндэсний морин уралдааныг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулна.

Анхаарах зүйл

Хэрэв та хувийн мэдээллээ оруулаагүй бол таны бүртгүүлсэн адуу харагдахгүй мөн бүртгэлд авахгүй болохыг анхаарна уу.

Бай шагнал
Бүртгэлийн хураамж: 50,000 ₮
Уралдааны насны ангилал
  • Соёолон (22 км)
  • Шүдлэн (14 км)
  • Даага (11 км)